Нүүр хуудас Бидний тухай

Үндсэн чиглэл


Хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлээс шалтгаалах өвчний оношилгоо, шинжилгээ, судалгааны ажлыг хөхүүлэн дэмжиж, энэ талаар ажиллаж буй мэргэжилтнүүдэд туслалцаа үзүүлэхийг зорьж байна.

Шинжлэх ухааны ололт, техник технологийн дэвшил, эмчилгээний арга зүйг Монголдоо нэвтрүүлэхэд анхаарч ажиллах нь сангийн нэг зорилго байх болно.

“Ядамын Мөнхчулуун сан” үйл ажиллагаагаа эхэлснээс хойш Хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлийн өвчин судлалын төвтэй хамтран ажиллаж байна. Энэ хугацаанд судалгаа, сургалтын ажилд дэмжлэг үзүүлж, иргэдэд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаарх мэдлэг олгох сурталчилгааны ажлыг эхлүүлээд байна.

Мөн тус сангийн үйл ажиллагааны нэг хэсэг нь хөдөө, орон нутагт ажиллаж, амьдарч байгаа иргэдийн эрүүл мэнд, хөгжил, боловсрол, сайн сайханд чиглэсэн бодлогыг дэмжихэд чиглэх юм. Хөдөөгийн хүн ам, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ойртуулах, орчин техник хэрэгслээр дэмжихэд анхаарч, хүүүхэд залуусын боловсролд хөрөнгө оруулах чиглэлийг барьж ажиллана.


Үүсгэн байгуулагчид


Монгол Улсын хүний гавьяат эмч Я.Мөнхчулуун агсны хань, үр хүүхдүүд, ойр дотныхон нь энэхүү санг санаачлан байгуулаад байна.

Эмчийн зэрэгцээ эрдэм шинжилгээ, судалгааны салбарт ажиллаж, өөрийн мэдлэг туршлагаар залуу эмч, мэргэжилтнүүдийн сурган хүмүүжүүлж, өргөн зам мөртэй амьдарсан аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэх үр хүүхдүүдийнх нь чин хүслээр энэхүү санг байгуулсан юм.

Энэ оны долоодугаар сараас албан ёсоор үйл ажиллагаагаа эхэлсэн “Ядамын Мөнчхулуун” сан Монгол Улсын эрүүл мэндийн салбарт мэргэжлийн өвчин судлалыг хөгжүүлэх, орон нутаг, хүний хөгжлийг дэмжих зорилготой. Нэг үгээр бол гавьяат эмч, анагаах ухааны доктор Я.Мөнхчулууны ажил, амьдрал, мэдлэг чадвараа зориулсан үйл хэргийг нь үргэлжлүүлнэ. Дотоод, гадаадын ижил төстэй байгууллагуудтай хамтран ажиллаж, олон улсын тусламж, зээл, хөрөнгө оруулалтыг эрүүл мэндийн салбарт татах, тэр дундаа мэргэжлээс шалтгаалах өвчний судлал, урьдчилан сэргийлэх үйлчилгээг бэхжүүлэхэд сангийн байнгын үйл ажиллагааг чиглүүлэх юм. Мөн хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлээс шалтгаалах өвчний оношилгоо, шинжилгээ, судалгааны ажлыг хөхүүлэн дэмжиж, энэ талаар ажиллаж буй мэргэжилтнүүдэд туслалцаа үзүүлэхийг зорьж байна.

Шинжлэх ухааны ололт, техник технологийн дэвшил, эмчилгээний арга зүйг Монголдоо нэвтрүүлэхэд анхаарч ажиллах нь сангийн нэг зорилго байх болно. “Ядамын Мөнхчулуун сан” үйл ажиллагаагаа эхэлснээс хойш Хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлийн өвчин судлалын төвтэй хамтран ажиллаж байна. Энэ хугацаанд судалгаа, сургалтын ажилд дэмжлэг үзүүлж, иргэдэд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаарх мэдлэг олгох сурталчилгааны ажлыг эхлүүлээд байна.

Мөн тус сангийн үйл ажиллагааны нэг хэсэг нь хөдөө, орон нутагт ажиллаж, амьдарч байгаа иргэдийн эрүүл мэнд, хөгжил, боловсрол, сайн сайханд чиглэсэн бодлогыг дэмжихэд чиглэх юм. Хөдөөгийн хүн ам, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ойртуулах, орчин техник хэрэгслээр дэмжихэд анхаарч, хүүүхэд залуусын боловсролд хөрөнгө оруулах чиглэлийг барьж ажиллана.