Нүүр хуудас Дурсамж үгс

ДОТНЫ АНД Б.ЛХАГВАЖАВЫН ДУРСАМЖ ҮГ

МОНГОЛЫН МЭРГЭЖЛИЙН ӨВЧИН СУДЛАЛЫН АНХНЫ ЭМЧ, АНХНЫ ЭРДЭМТЭН,МЭРГЭЖЛИЙН ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДСИЙГ ТАВИГЧ Дотрын тэнхимийн багш, Анагаах ухааны дэд эрдэмтэн, доцент Б.Цэрэнлхам, Б.Дэмбэрэл агсан нар маань манай курсийн онц сурлагатан Ядамын Мөнхчулууныг 4-5 дугаар курсээс нь зүрх, уушгины өвчний нэлээд ном уншуулж, товчлол, реферат бичүүлж, хамт өвчтөн үзэж, нэг л ойр дотно, хамтран ажилладаг байв. Мөнхчулуун 1964 онд АУДэС төгсөхөд нь Цэрэнлхам багш дагуулан гүйж, Дэмбэрэл багшийг эмчлэн сэргийлэх хэлтсийн дарга байхад билүү, 1-р орлогч сайд байхад нь ярилцаж байгаад УКТЭ-д хувиарлуулсан ч түүний үерхдэг бор охин нь (манай курсийн Самбуугийн Дуламсүрэн) Налайхад их эмчээр хувиарлагдаж очсон учир ЭХЯ-ны боловсон хүчний хэлтсийн дарга Шагж гуайд очиж “Намайг Налайхад хувиарлаж өгөөч” гэж гуйсан гэдэг. Мөнхчулуун ч, Шагж гуай ч хоёулаа баярлаж, Налайх хотын Нэгдсэн эмнэлэгт ажиллацгааж, өнөөх Налайх руу “гүйлгэсэн” Дуламсүрэнтэйгээ өнөө болтол 40 жил ханилан сууж, 3 хүүхэд, 5 ач...

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ Х.МӨНХБАЯРЫН ДУРСАМЖ ҮГ

ХАГАС ЗУУН ЖИЛИЙН ҮЕРХЭЛ НӨХӨРЛӨЛ МИНЬ Монгол улсын хүний гавьяат их эмч, анагаах ухааны доктор, профессор Ядамын Мөнхчулуун бид хоёр дунд сургуулийн 6-р ангиас эхлэн 55 жил үерхэж нөхөрлөсөн үнэнч андууд билээ. Тэр маань Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, би Дорнод аймгийн Матад сумын уугуул. Хэдийгээр өөр өөр аймаг мэт боловч уг гарал маань Хатгин гурван хошууных билээ. Ёст бэйс, Үйзэн бэйс, Хурц ван хэмээх Хатгин гурван хошуу нь Дархан хан, Матад хан, Зотол хан гэдэг шүтлэгт гурван хайрхантай. Тэгэхээр Мөнхчулуун бид хоёр Хатгин овгийнх билээ. Биднийг дунд сургуульд сурч байсан тэр он жилүүдэд Дорнод аймгийн төв Чойбалсан хот нь Улаанбаатарын дараа орох улсын хоёрдугаар нийслэл гэгдэж, соёл, боловсрол, үйлдвэр, аж ахуйн газрууд нэлээд хөгжсөн төв байв. Тийм болохоор Сүхбаатар аймгийн зүүн чиглэлийн сумдын хүүхдүүд Чойбалсан хотын дунд сургуульд олноороо ирж суралцдаг байлаа. Мөнхчулуун дотуур байранд сууна, би...

НУТГИЙН ЭГЧ БАЗАРЫН ДУРСАМЖ ҮГ

Мөнхчулуун гуайн хайрласан нэр “Жаргалмаа” Мөнхчулуун гуай нутагтаа очихоороо заавал айлчилдаг хэд айл Эрдэнэцагаан суманд бий. Тэдний нэг нь Н.Базар эгчийнх. Базар тэр хоёр ёстой нэг дор, айл саахалт өссөн багын найзууд байлаа. Базар эгчийн нөхөр Шагдартай мөн бага сургуулийн нэг ангид сурч байсан юм гэдэг. Эрдэнэцагаанд очихоороо заавал ороод гардаг хэдэн айлдаа хотоос чихэр, боов базаана. Базар эгч багын найзаа дурслаа. “Мөнхчулууныг багад нь Гөлөгтөмөр гэж дууддаг байсан юм. Дуулдаг хүүхэд байсан. Ямар сайндаа ээж нь манай энэ төвийн нохой шуугиулаад дуулж явдаг хүн болно шүү” гэж ярьдаг байхав. Бидний үеийнхэн 8 хүрч сургуульд суугаад 12 хүрч бага сургуулиа дүүргэдэг байлаа. Бага сургуульд орж байхад манай сумыг Зотол сум гэдэг байсан юм. Тэр үед Далай хамарт сум, Өндөр хамарт сүм байлаа...” гэж Базар эгчийн яриа эхэлнэ. Хил хязгаар нутгийн сум гэдэг тэр үед...

“ЭРДЭНЭЦАГААН МИНЬ ГЭЖ ДУУЛАХААР ЭРДЭМТЭЙХЭН ТӨРСӨН БУУРЛУУД МИНЬ ЭРГЭЖ НЭГ ЗАЛРАХ ШИГ БОЛДОГ ОО”

“ЭРДЭНЭЦАГААН МИНЬ ГЭЖ ДУУЛАХААР ЭРДЭМТЭЙХЭН ТӨРСӨН БУУРЛУУД МИНЬ ЭРГЭЖ НЭГ ЗАЛРАХ ШИГ БОЛДОГ ОО”… хэмээн Амартайван найрагчийн шүлгэлсэнчлэн Эрдэнэцагаанчуудын эрхэмлэн дээдэлдэг оюун билэг хурц, эрдэм чадал төгс олон сайхан буурлуудын нэг нь Омболой амбаа. Үүнийг тэрлэгч миний оюун сэтгэлд Омболой амбаа хэмээх эрхэм нэр, бат сууриа эзэлсэн байх ч, хэдий үед амьдарч байсан, хэний хэн болох, ямар ид, чадалтан байсан тухай нэхэн саная гэвч, нэлээд бүрхэг. Тийн атал юуны учир ийнхүү эрхэмлэн дээдэлж, өнөө бидний дунд үгүй ч, үе улиран хүндлэгдэж, домог болон оршино вэ? Аанай л эргэж заларсан мэт... Мөхөс намайг мэндэлэхээс өмнө бурхны орноо одсон ч, нутгийн олон Омболой амбаа хэмээн дээдэлдэг, нүдэнд дулаахан буурлын хөрөг дүр, балчир оюунд минь буй болсон тэр цагаас хойш олон он өнгөрч дээ. Ингээд энэ эрхэм хүмүүний тухай нутгийн түмний гүн хүндэтгэл, үнэн сүсэг оршсон хууч яриа хийгээд садан төрлийнхэнтэй нь хөөрөлдсөнөө уншигч таньд хүргэе...