ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ МЭНД ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ V ХУРАЛ


ҮНДЭСЛЭЛ
Монгол Улсад хөдөлмөрийн эрүүл мэндийн салбарын хөгжлийг эрчимжүүлэх, энэ чиглэлийн судлаачдыг дэмжих, тэдний эрдэм шинжилгээний бүтээлийн чанарыг ахиулан, олон нийтэд түгээн таниулж, сурталчлах, судалгааны орчин, нөхцөлийг сайжруулах.

ЗОРИЛГО
"Мөнхчулуун Сан" болон АШУҮИС-ийн НЭМС-ийн Орчны Эрүүл Мэндийн тэнхим хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Хөдөлмөрийн Эрүүл Мэнд эрдэм шинжилгээний хуралд та бүхэн өөрсдийн судалгааны бүтээлээ хэлэлцүүлэн, идэвхтэй оролцохыг урьж байна. Хурал 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр болно.

Илтгэлийн хураангуйн удирдамж:

  • Бүтээлийн сэдэв нь хөдөлмөрийн эрүүл мэндийн чиглэлээр одоогийн тулгамдсан асуудлыг хөндсөн байх
  • Илтгэлийн хураангуйг А4 цаасны 2 нүүрэнд багтаан монгол, англи хэл дээр зохих журмын дагуу бүрдүүлж ЭНЭ холбоосоор илгээх
  • Бүтээлийг дээр дурдсан байдлаар цахимаар бүртгүүлсний дараа илтгэл хэлэлцүүлэх хураамж болох 20,000 төгрөгийг Мөнхчулуун сангийн төв байранд ирж тушаан бүртгэлээ баталгаажуулах
  • Хуралд хэлэлцүүлэх илтгэлийн хураангуйг 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 17.00 цаг хүртэл хүлээн авна. Дэлгэрэнгүй мэдээллийг info@munkhchuluun.org хаягаар холбогдон авна уу.
   

Нэмэлт мэдээлэл:
  • Сонгогдсон бүтээлийг эмхэтгэн товхимол болгон хэвлэнэ.
  • Эрдэм шинжилгээний хурлаас шилдэг нэг бүтээлийг шалгаруулж хоёр сая төгрөгийн судалгааны тэтгэлэг олгоно.

Хаяг: Монгол ТВ Таур, 905 тоот
Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар Хот
Утас: 311225
Email: info@munkhchuluun.org
Вэб хуудас: www.munkhchuluun.org
Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахгүй бөгөөд хүлээн авсан материалыг буцааж олгохгүй.