"Хөдөлмөрийн Эрүүл Мэнд-2015" Эрдэм Шинжилгээний Амжилттай Болж Ѳнгѳрлѳѳ



Ядамын Мөнхчулуун агсны нэрэмжит "Хөдөлмөрийн Эрүүл Мэнд-2015" эрдэм шинжилгээний III хурал өчигдөр (2015.05.15) "Blue sky tower"-т амжилттай болж өнгөрлөө. Энэхүү эрдэм шинжилгээний хурлыг "Мөнхчулуун Сан" АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуультай хамтран зохион байгуулсан бөгөөд хуралд УИХ-ын гишүүн М.Зоригт, АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн захирал О.Чимэдсүрэн, багш, оюутнууд болон МХЕГ, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, зэрэг байгууллагуудын мэргэжилтнүүд оролцсон юм.

Хөдөлмөрийн эрүүл мэнд, мэргэжлийн өвчин судлалын салбарыг хөгжүүлэх, судлаачдыг идэвхжүүлэх зорилготой уг эрдэм шинжилгээний хурлын шалгаруулалт хоёр шаттай боллоо. Эхний шатанд бүтээлээ ирүүлсэн нийт судлаачдаас шилдэг 9 бүтээлийг шалгаруулан өчигдөр аман байдлаар хэлэлцүүлж шилдэг нэг илтгэгчийг шалгаруулсан байна.

"Хөдөлмөрийн Эрүүл Мэнд-2015" ЭШХ-ын шилдгээр судлаач Б.Нандин-Эрдэнийн "Багануурын нүүрсний уурхайн ажилчдын нарийн ширхэгтэй тоосонцор, цахиурын давхар ислийн өртөлтийн үнэлгээ" сэдэвт бүтээл шалгарч судалгааны тэтгэлэг, цом, өргөмжлөлөөр шагнуулжээ.